Байгаль орчны бодлого, нийгмийн хариуцлага

Бид эх орныхоо хөгжил дэвшилд нөлөөлөхүйц томоохон үйлдвэр, уул уурхай, зам барилгын салбартай үйл ажиллагааныхаа хүрээнд хамтран ажилласаар ирсэн бөгөөд байгаль дэлхийнхээ экологийн тэнцвэрт байдлын төлөө ажиллаж байна.Бид 2017 оноос эхлэн Олон улсын байгууллагуудтай хамтран ойжуулалтын талбайд гүний худаг гарган мөн энэхүү ажлын хүрээнд тухайн бүс нутгийн ойжуулалтын ажилд «Уран Салаа» ХХК-ийн ажилтан бүр мод тариж оролцов.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал нь Монголд төдийгүй бүх дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байна. Бидний хувьд цөлжилтийн эсрэг үр дүнтэй ажиллаж байгаа Олон улсын төрийн бус байгууллагуудад манай байгууллагын зүгээс хандив өргөж байна.
«Уран Салаа» ХХК -ийн ажилтан бүр Монгол улсын цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмэр болж өөрсдийн чадах зүйлээрээ байгаль орчноо хамгаалан ажиллах болно.